Засгийн газраас сар бүрийн 2 дахь долоо хоногийн мягмар гарагт болдог “Шинэчилж шийдье-222” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилнэ. Уг хэлэлцүүлгийг Шинэчлэлийн Засгийн газар анхныхаа төсвийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан төсөвтэй холбоотой гажуудлыг арилгах зорилгоор “Үрэлгэн төсөв, өгөөжгүй хөрөнгө оруулалт” сэдвээр зохион байгуулах юм.Мөн төсвийн ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд Шинэчлэлийн Засгийн газраас мэдээллийн Ньюс агентлагтай хамтран “Төсөв 2013” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Уг төсөл нь төсөв хэлэлцэх явцад иргэд, судлаачдын байр суурийг илүү тусгах, төсөв боловсруулагчид шийдвэр гаргагчдын тайлбарыг олон нийтэд хүргэх зорилготой юм. “Шинэчилж шийдье-222” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр 14 цагт Төрийн ордны Иргэний танхимд болно.




















































Сэтгэгдэл (1)