УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр “Цаг үеийн хамгийн чухал асуудлыг бид өнөөдөр хэлэлцэж байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах, дотоодоосоо хүнсээ хангах асуудал нэн чухал. Үүнийг шийдэхэд цаг хугацааны хувьд чухал байна. Энэ төсөлд олон зүйлийн юмнууд жагсаалтаар орчихсон байна. Цар хүрээгээ тэлээд ороод ирсэн байна. Гэтэл энэ мөнгийг зөв, зориулалтын чухал зүйлд нь зарцуулах маш чухал байгаа. Нийгмийн бодлогын байнгын хороо хорт хавдрын нөхцөл байдлыг судалсан. Хөдөө орон нутгаас хорт хавдраар залуучууд өвчилж байгаа гэсэн судалгаа гарсан. Яагаад тэр сайхан байгальд байгаа хүмүүс хорт хавдраар өвчлөөд байна вэ гэхээр идэж ууж байгаа хүнстэй холбоотой гэсэн судалгаа бий. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэлийн стандартад нийцсэн үйлдвэрийг бий болгох хэрэгтэй.
Ийм учраас би вакцины үйлдвэрийг 2023 оны улсын төсөвт хөрөнгө мөнгө үе шаттайгаар суулгаад үүнийг цаг алдалгүй шийдье гэж санал оруулсан. Бид эхлээд эрүүл малтай байж дотоодын үйлдвэрээ барьж босгоно” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)