ХЭҮК-ийн даргыг улираан томиллоо. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногийн чуулганы хуралдаанаар ХЭҮК-ын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт “Комиссын даргыг гишүүдийн дотроос УИХ-ын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар УИХ нэг удаа томилно” гэж заасныг баримтлан 2022 оны зургадугаар сарын 16-ны өдөр албан бичиг илгээж, Ж.Хунанг Хүний эрхийн үндэсний комиссын даргаар томилуулахаар УИХ-д санал болгожээ.
Чуулганы хуралдаанд гишүүд нууц санал хураал явуулж, гишүүдийн олонх дэмжсэнээр Ж.Хунанг улираан томилов.