2022 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль болсон. Уг сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ. Тухайлбал, Аймгийн иргэдийн хурлын нөхөн сонгууль 4 аймагт явагдсанаас 3 аймагт буюу Дорноговь аймаг-Улаанбадрах сум, Сэлэнгэ аймаг Орхон туул сум, Хэнтий аймаг-Хэрлэн сум-д МАН ялалт байгуулсан байна. Харин нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Багахангай дүүрэгт явагдсан сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ. Сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуульд нийт 15 аймгийн 43 суманд 49 мандатын төлөө өрсөлдөж, 32-т МАН ялалт байгуулсан байна.