

Харин одоо тэрээр интернэтийн тухай шинэ ном хэвлүүлэхээр болсноо мэдэгдлээ. Жулиан Ассанж “Cypherpunks: Freedom and the Future of the Internet” нэртэй номоо цаасан болон онлайн хэлбэрээр арваннэгдүгээр сарын 26-ны өдөр америкийн хэвлэлийн компани OR-аар хэвлүүлнэ гэж New York Times сэтгүүлд ярьжээ. Номын хамтран зохиогчоор интернэт ертөнцийн “дайчид” болох Jacob Applebaum, Jeremie Andy, Müller-Maguhn нар бичигдсэн байна. Энэхүү номонд хамтран зохиогчидтойгоо хийсэн түүний ярилцлагууд мөн багтах аж.
“Бид олон төрлийн асуудлын тухай нийтэлсэн. Ажиглалтаас өгөдлийн аюулгүй байдал хүртэл, улс төрд автсан корпорацийн нөлөөнөөс хувь хүний оролцоо хүртэл, ил тод, хариуцлагатай байдал, либерализмаас анархизм хүртэл, зохиогчийн эрхээс соёл хүртэл гэх мэт олон зүйлийг тусгасан” гэж Жулиан Ассанж Гуардиан сайтад хэлсэн байна.
Д.Идэр