Өнөөдөр өглөө “Чингис хаан” нисэх онгоцны буудалд хоёр хүн нэгнээ
хутгалж гэмтээснээс болж, тус газрыг хамгаалалтад авч, хөл хорио
тогтоогоод байсан.

Өнөөдөр өглөө “Чингис хаан” нисэх онгоцны буудалд хоёр хүн нэгнээ хутгалж гэмтээснээс болж, тус газрыг хамгаалалтад авч, хөл хорио тогтоогоод байсан. Хохирогчийг ГССҮТ-д хүргэж, одоо нисэх онгоцны үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Оюутолгой” компанийн хоёр ажилтан нэгнээ хутгалсан хэмээн мэдэгдээд буй. Тиймээс цагдаагийн байгууллагаас Оюутолгой компаний ажилчид мөн эсэхийг шалгахаар ажиллаж байгаа аж.
Б.Золбоо