
Энэ жил 15 жилийн ой нь тохиож буй “Sweetymotion” хамтлагийнхан бие
даасан тоглолтоо ирэх арваннэгдүгээр сард хийхээр бэлтгэлдээ орсон гэнэ.

Энэ жил 15 жилийн ой нь тохиож буй “Sweetymotion” хамтлагийнхан бие даасан тоглолтоо ирэх арваннэгдүгээр сард хийхээр бэлтгэлдээ орсон гэнэ. Анх 1997 онд дуучин Т.Ариунаагийн ард бокал хийж, “Бүжгэнд урья”, “Дурлалын дарс” зэрэг дуунуудыг нь хамтран дуулж байсан “Sweetymotion”-ийнхон 15 насныхаа төрсөн өдрөө нижгэр тэмдэглэхээр шийджээ. Тэд ойн тоглолтоо урлагийнхан дундаас анх удаа Яармаг дахь “Буянт-Ухаа” цогцолборт хийхээр болсон байна.
Тоглолтын найруулгыг “On&Off” продакшн хийх аж. Тус хамтлагийн продюсер Б.Чинбат ч энэхүү студид "Эзлэн" тоглолтынхоо найруулгыг хийж байгаа билээ. “Sweetymotion”-ий тоглолтын онцлог нь шоу тал руугаа илүүтэй хандсан гэнэ. Учир нь залуус барууны тоглолтыг үзэх дуртай байдаг тул тэд барууны шоуны атмосферыг бүрдүүлж, фэнүүдтэйгээ хамтдаа дуулж, бүжиглэн, төрсөн өдрийн баяраа нижгэр хийхээр шийджээ.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)