
Өнөөдөр
өглөө “Чингис хаан” нисэх онгоцны буудалд хоёр хүн нэгнээ хутгалж
гэмтээснээс болж, тус газрыг хамгаалалтад авч, хөл хорио тогтоогоод
байсан. Харин одоо хөл хориог цуцлаж, нисэх онгоцны үйл ажиллагаа хэвийн
явагдаж байгаа юм.

Өнөөдөр өглөө “Чингис хаан” нисэх онгоцны буудалд хоёр хүн нэгнээ хутгалж гэмтээснээс болж, тус газрыг хамгаалалтад авч, хөл хорио тогтоогоод байсан. Харин одоо хөл хориог цуцлаж, нисэх онгоцны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юм. Тус этгээдүүдийг “Оюутолгой” компанийн ажилчид хэмээн мэдээлсэн. Тиймээс ИНЕГ-аас “Оюутолгой” компанид мэдэгдэл хүргүүлжээ. Энэ дагуу тус компаниас шалгаж байгаа юм байна. Шалгаж дууссаны дараа хэргийн талаар мэдээлэл хийхээр болсон байна. Хохирогч одоогоор ГССҮТ-д хүргэгдэн, эмчлүүлж байгаа юм. Тэрээр цээжин тус газраа хутгалуулсан хэмээн гэрчүүд мэдээлж байгаа билээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (3)