Монгол Улсын Засгийн газрын лхагва гарагийн ээлжит хуралдаан болж байна.
Засгийн газрын хуралдаанаар:
-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн явц
-Агаарын тээврийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ
-Төсвийн хөрөнгөөр хийгдэж буй геологи судалгааны ажлын танилцуулга
-Чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх тухай
–Төрийн үйлчилгээг цахимжуулах төслүүдийн талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.