
Ухаалаг гар утастай хүн бүр оролцох боломжтой "Улаанбаатар, би чамд
хайртай" видео наадам болох гэж байгаа ажээ. "Creative Art Group"-ын
санаачилгаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар болон "Ж-мобайл"
ХХК-ийн зохион байгуулж буй наадмын оролцогчид гар утсаараа кино,
баримтат кино, видео клип, реклам болон гэрийн бичлэг гэсэн таван
сэдвээс сонгож бүтээл хийн өрсөлдөх юм байна.

Ухаалаг гар утастай хүн бүр оролцох боломжтой "Улаанбаатар, би чамд хайртай" видео наадам болох гэж байгаа ажээ. "Creative Art Group"-ын санаачилгаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар болон "Ж-мобайл" ХХК-ийн зохион байгуулж буй наадмын оролцогчид гар утсаараа кино, баримтат кино, видео клип, реклам болон гэрийн бичлэг гэсэн таван сэдвээс сонгож бүтээл хийн өрсөлдөх юм байна.
Зохион байгуулагчдын зүгээс тавьж буй гол шалгуур нь Улаанбаатар хотын хөгжил дэвшил, нийгмийн өөрчлөлт, нийгэмд тулгарч буй асуудал, хотын соёл, харилцаа, хайр дурлал зэргийн аль нэгийг илэрхийлсэн байх шаардлагатай гэнэ. Наадмын бүртгэл энэ сарын 1-нд эхэлсэн бөгөөд фэйсбүүкийн тусгай хуудсанд байршуулж хамгийн их "Like" авсан оролцогчийг шалгаруулах ажээ. Ялагч таван сая төгрөг, ухаалаг гар утас, "Жи мобайл"-ын бүтэн жилийн турш ашиглах боломжтой 10 гега дата эрхийн эзэн болох юм байна. Ялагч энэ сарын 29-нд тодорно.
Д.Ундрах 24tsag.mn