Махны үнэ буурна

Ойрын өдрүүдэд махны үнэ харьцангуй тогтвортой байна. Өнгөрсөн есдүгээр сартай харьцуулахад махны үнэ 200-300 төгрөгөөр буурчээ. Хүчит шонхор захад үхрийн махны бөөний үнэ нь 5800-6200, хонины мах тарган, туранхайгаасаа хамаараад 4800-5500 төгрөгийн дундаж ханштай байна. Махны үнэ 200-300 төгрөгөөр буурсан ч иргэд мах худалдан авахад бэрхшээлтэй хэвээр байгаа юм. Хүнсний томоохон сүпермаркетуудад захуудаас илүү үнэтэй байгаа юм. Цаашид махны үнэ буурах үгүй талаар албаныхан “махны олон дамжлагыг цөөлж, махны үнийг тогтворжуулна. Шинэ тогтолцоогоор явуулах шийдвэрийг яамны зүгээс гаргаж байгаа. Хамгийн гол нь нөөцөлсөн махыг нөөцлөх агуулах савыг бэлтгэхм хэрэгтэй” гэж хэлсэн юм.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)