Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуулиас том сайд Г.Ёндонгийн хууль бус үйл ажиллагаа

2022-6-24
0
ЖИРГЭХ

Монгол Улсын хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдэг худлаа. Хууль эгэл ард, шударга хөдөлмөрт хатуу, харин хонины арьс нөмөр чоно гэдэг шиг "ардын" нэр зүүсэн Засгийн газрын зарим сайд,  дарга нарт сараачсан цаас төдий зүй гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон үлгэрлэн харуулж байна. 

Тэрбээр сайдын алба хаших болсон цагаас хойш үндэсний 20, 30-аар тоологдох компанийг дампууралд хөтлөх нөхцөл байдал үүсгээд байгаа. Хуулиараа улсын тусгай хэрэгцээнд авсан газарт үйл ажиллагаа явуулж байсан компаниудад улс нөхөн олговор олгох ёстой. Жишээ нь, Ашигт малтмалын хуульд энэ талаар маш тодорхой заалтууд байгаа. Харамсалтай нь Үндсэн хууль, Ашигт малмалтын хуулиас эхлээд Захиргааны хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх зэрэг төрийн хууль, тогтоомжууд сайд Г.Ёндонд жижигддэг ажээ. 

Г.Ёндон сайд өнгөрсөн хугацаанд улсын тусгай хэрэгцээнд авсан газарт үйл ажиллагаа эрхэлж байсан 20 гаруй компанийн асуудлыг хав дарсаар ирсэн бөгөөд арга ядсан дотоодын хөрөнгө оруулагчид Үндсэн хуулиар олгогдсон шударгаар бизнес хийх эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан байдаг. Шүүх ч үндэсний компаниудын нэхэмжлэлийг хангаж, нөхөн олговор олгох асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэр сайдад даалгасан.

Адгийн зарга 10 хоног гэгчээр бүр гурван шатны шүүхээр шийдвэр нь гарчихсан энэ асуудлыг Г.Ёндон сайд өнөөдрийг хүртэл дарсаар байгаа нь ардаа том хардлага дагуулж байгаа юм. Эрхэм сайд эс мэдсэн ч, мэдсэн ч энэ бол шүүхийн шийдвэр хуулиар ялгаагүй заавал биелэх ёстойг зөрчиж буй үйлдэл. Бүр эсвэл эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглаж, Монгол Улсын хууль, шүүхийн шийдвэрийг зөрчихөд хүргэх том ашиг сонирхол байгаа гэлтэй.

Эдийн засгийн утгаар энэ бол Засгийн газрын ажлын байр дэмжих, шинэ сэргэлтийг авчрах бодлогоос илтэд зөрсөн явдал. Цаашлаад 20 гаруй татвар төлөгчийн эрх ашгийг хясан боогдуулсан хууль бус үйлдэл бөгөөд дотоодын хөрөнгө оруулагчдын өнгөрсөн хугацаанд зарцуулсан хөрөнгө, цаг хугацаа, элэгдэл хорогдол, хөлс хүчээ зарцуулсан олон мянган ажилтны хөдөлмөрийн хөлсийг төр олгох ёстой. Тэгвэл үүнийг хангах ёстой албан тушаалтан нь төрийн нэрийн өмнөөс захиргааны шийдвэр гаргах эрх эдэлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тамга атгаж суугаа Г.Ёндон юм. Гэтэл түүний энэ эрх ямба хууль, шүүхийн шийдвэрээс том байж болох уу.

Нөгөө талаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага бол ШШГЕГ. Шүүх өөрөө хэнээс ч хараат бусаар шийдвэр гаргаж байгаа. Тэр шийдвэрийг ШШГЕГ хэнээс ч хараат бусаар, гагцхүү хуулийн дагуу биелүүлэх ёстой. Өнөөдрийн нөхцөлд ШШГЕГ-ыг ХЗДХЯ-ны харьяанд байлгаж байгаа нь системийн алдаа боловч тус агентлагийн удирлагыг Засгийн газрын хуралдаанаас танхимын зарчмаар томилдог.

Тэгэхээр нэг танхимд суугаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Уул уурхайн сайд Г.Ёндонгоос шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардах ёстой. Хууль мэддэггүй сайддаа Хууль зүй, дотоод хэргийн сайд ойлгуулаад өгмөөрсөн. Энэ тохиолдолд хуулийн хэрэгжилтийг уяж, шүүхийн шийдвэрийг замаас нь замхруулдаг харьяа агентлагийнхаа асуудлыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэх л асуудал үлдэж байна. Эцэст нь төр, ард түмний өмнө өргөсөн тангарагаасаа няцсан Г.Ёндон сайдад хариуцлага тооцох асуудал яригдана.

Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүд “... Би Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөснийг эргэн сануулах илүүц. Гэтэл Г.Ёндон сайдын өнгөрсөн хугацааны ажлын үр дүн, явуулсан үйл ажиллагаа Засгийн газрын  тангарагийг зөрчөөс зогсохгүй, хангалтгүй байлаа.

Ардын намын арын эгнээний улстөрч, "Монросцеветмент" компанийг удирдаж байхдаа улсын мөнгөөр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийж, ёс зүй, ашиг сонирхлын зөрчил гаргасан Г.Ёндон анх 2019 онд У.Хүрэлсүхийн татаасаар "ардын" Засгийн газарт сайд болж, Л.Оюун-Эрдэний Засгийн газарт "одоо л ажил хийнэ" гэх амлалт өгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар улирсан. Гэвч өнгөрсөн хугацаанд  Монгол эдийн засгийг нуруундаа үүрдэг уул уурхайн салбар үндсэндээ зогссон. Уул уурхайн салбарын хүндрэл үндэсий орлогыг бууруулахын зэрэгцээ шатахууны хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалан иргэдийн халаас нимгэрсний амьд гэрч нь та бид болж байна. Эдгээр нийгэм, эдийн засгийн хямралт нөхцөл байдал уул уурхайн салбарт чадварлаг удирдлага дутагдаж байгааг харуулсаар байгаа.

О.Балдан-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (122.201.24.160)
    yoooyo YONDON HALTAR UUR HEN HEN CH BILEE ENE LALARUUDAA SOLIOOCHEE OYUNERDENEE CHINII NER HUND CH SHOROOTOI HUTGALDAJ DUUSLAAA SHUU MEDEHGUI L YAVAAD BAIGAA BAIH DAA ZAILUUL TOIRON HUREELEGCHID TSUNH BARIGCHID CHINE URGELJ L HUDLAA SHAAJIIGAADAA HARIN ARD TUMEN BOL YARIHIIG N HANATLAA SONSLOO ODOO BOLOO GEDEG BOLSON BAINA LEE SHUUUU !!!!!!
    2022 оны 06 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк: “Модыг мод(а) болгоё”-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ
    1 цаг 10 мин
  • Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
    1 цаг 16 мин
  • “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
    1 цаг 40 мин
  • Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
    2 цаг 6 мин
  • “Улаанбаатар-Элит” сургуулийн сурагчид уран сэтгэмжээ өнгөөр илэрхийлсэн “Мераки” зургийн үзэсгэлэнгээ гаргалаа
    2 цаг 11 мин
  • З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
    2 цаг 42 мин
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
    3 цаг 2 мин
  • Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
    3 цаг 6 мин
  • Ж.Батжаргал: Хөрөнгө босгохыг зөвшөөрсөн бол босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй
    3 цаг 21 мин
  • Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    3 цаг 56 мин
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    5 цаг 8 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    5 цаг 19 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    5 цаг 29 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    6 цаг 36 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    6 цаг 36 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    6 цаг 53 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    6 цаг 58 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    7 цаг 38 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    7 цаг 57 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    8 цаг 7 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК