Орхигдсон “Алтан намар” хөгжмийн наадам

АЖ Б.Зангадын дуулсан “Алтан намар” дуугаар 30 дахь жилдээ зохиогдож буй “Алтан намар” хөгжмийн наадам энэ жил чимээгүйхэн үргэлжилж байна. Өмнөх жилүүдэд их сүр дуулиантай зохиогддог байсан уг наадмын төсөв хасагдсанаас болж хийхээр төлөвлөсөн олон ажил нь орхигдсон байна. Тодруулбал Монголын хөгжмийн зохиолчдын холбоог ТББ. Тиймээс ТББ нь санхүүгээ өөрсдөө олох ёстой гэж үзээд төсвийг нь хасчээ. Тиймээс наадмын сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулах боломжгүй болсноос гадна тоглох ёстой байсан “Хүннү” дуурийг тоглож чадаагүй байна. УГЗ Б.Бямбаяр энэ талаар “Улсын хэмжээнд болох ёстой наадам ийм байдалтай байгаад өөрийнхөө зүгээс болон Монголын хөгжмийн зохиолчдын зүгээс харамсаж байна” гэж хэлсэн юм. Наадмыг зохион байгуулагчид бололцоогоо ашиглан Улсын филармоний зааланд шалгаруулалтаа хийж байгаа юм байна. Гэхдээ үүнийг яам, тамгын газрын дарга нар ойлгож хойшид “Алтан намар” наадмыг урьдынх шиг нь ард түмний хүртээл болгож явуулна гэдгээ хэлсэн байна.
Т.Хулан