1.
Ардын хэмээх тодотголтой, ард түмний өмч болон хайрлагдаж, төр түмнээсээ хүндэтгэл хүлээн, Төрийн соёрхолт хэмээх яруу алдрыг бадраасан уран бүтээлчид хамтран энэ уран бүтээл дээр ажиллажээ.2. Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн цомнолыг нь бичиж, Төрийн соёрхолт Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шарав хөгжмийг нь бичсэн бол ТС, УГЗ Сэвжидийн Сүхбаатар бүжгэн жүжгийг найруулан дэглэсэн байна. “Алтан ураг” бүжгэн жүжгийн уран бүтээлчдийн 60 гаруй хувь нь СТА, 10 гаруй хувь нь Ардын жүжигчин, 2 хувь нь МУГЖ цолтой байна.
3. “Алтан ураг” бүжгэн жүжиг бол ардын бүжгийн үндсэн хөдөлгөөн дээр тулгуурлаж, бүжгийн жүжгийн үндсэн хэлбэрээр хийгдсэн ҮДБЭЧ-ын 2 дахь томоохон уран бүтээл юм.
4. Өмнө нь хийгдэж байсан “Нарны домог” бүжгэн жүжгэн дээр эрдэмтэн судлаачдын дунд “Бүжгэн жүжиг” мөн эсэх талаар онолын маргаан нэлээдгүй гарч байсан бол энэхүү “Алтан ураг” бүжгэн жүжиг нь найруулга, дэглэлт, хөгжмийн зохиолын хувьд яалт ч үгүй "мөн юм" хэмээн дүгнэгдсэн. Энэ бүжгэн жүжгийн тухай, түүхийн судалгаан дээр тулгуурласан нэлээдгүй олон баклавр, магистрын зэрэг горилсон бүтээлүүд СУИС-ын архивт хадгалагдаж байна.
5. “Алтан ураг” бүжгэн жүжгийг бүтээн туурвихад Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дууны ангийн 50 гаруй уран бүтээлч Зууны манлай, төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг анги, 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний их найрал хөгжим мөн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тайз гэрэл дуу шум буюу арын албаныханы хамтран оролцож байна.
6.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан тавьж буй энэхүү уран бүтээлийн бэлтгэл ажлыг 2012 оны 3-р сараас эхлэн одоог хүртэл хийж байна. Нийт 30 долоо хоног 150 ажлын өдрийн хичээл сургуулилт хийгдэж байгаа аж.7. Жамухын дүрийг бүтээж буй жүжигчин СТА А.Даваахүү нь 1992 оноос ҮДБЭЧуулгад тасралтгүй 20 дахь жилдээ гоцлол бүжигчин, дасгалжуулагч багшаар ажиллаж байна. 1996 онд С.Сүхбаатарын дэглэлтээр энэ жүжиг анх тавигдахад мөн энэ дүрийг бүтээж байсан юм. “Алтан ураг” жүжгийн гайхалтай номер А.Даваахүү нь гайхалтай авъяаслаг бүжигчин, бүжиг дэглээч юм.
8. Бидний мэдэх Бодлын хулгайч киноны гол эмэгтэй дүрийг бүтээсэн, ҮДБЭЧ-ын бүжигчин Н.Мөрөн Бөртэ хатны дүрийг бүтээж байна.
Т.Хулан



















































