Хуваарийн дагуу долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр, сууриа нэгтгэдэг. Энэ дагуу өнөөдөр /2022.06.27/ МАН-ын хуралдах байсан ч хуралдаагүй байна. Учир нь МАН-ын бүлгийн гишүүд тойрогтоо ажиллаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл өгөхийн зэрэгцээ саналыг нь сонсож байгаа юм. Тэдний томилолт маргааш /2022.06.28/ дуусч ажилдаа орох юм.
Харин АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийжээ. Тус өргөтгөсөн хурлаар ҮХНӨ болон УИХ-ын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой бодлогын асуудлуудыг хэлэлцжээ. Тус хуралд УИХ-ын гишүүн Д.Ганбат, С.Одонтуяа нарын гишүүд оролцсон байна.