“100 мянган айлын орон сууц” хөтөлбөр дашийн шог болох уу. Асуухын учир нь Төрийн банк хөтөлбөрт хамрагдаж, зургаан хувийн хүүтэй зээлээр орон сууц авахаар материалаа бүрдүүлж өргөдөл өгөх гэсэн иргэнд өчигдөр “Санхүүжилт зогссон. Энэ онд зээл өгөхгүй” гэсэн хариулт өгчээ.

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж зургаан хувийн хүүтэй орон сууц авахыг хүссэн иргэд Төрийн банкинд хүсэлт гаргаж өргөдлөө өгөхөд “Санхүүжилт зогссон. Энэ онд зээл өгөхгүй” гэсэн хариулт өгчээ. Төрийн банкийг ирэх онд хувьчлахаар болж, хувьчлалын орлогоос 80 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлж, Засгийн газрын бондын төлбөрийн эргэн төлөлтийг хангахаар болсон. Энэ нь Төрийн банк “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн үйл ажиллагаагаа түр зогсооход нөлөөлөв үү. Энэ талаар тус банкны Бизнесийн хөгжлийн төвийн захирал Н.Ганбаатараас лавлахад “Ирэх онд Төрийн банк хувьчлагдах талаар одоогоор мэдэгдсэн юм алга. Иргэдээс зээл хүссэн өргөдөл, материалыг хүлээж авч байгаа. Зээлээ ч олгож байгаа” гэв.
Сэтгэгдэл (2)