Ардчилсан нам Үндсэн хуулийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ардчилсан намын Намын байгуулалтын газрын дарга Ж.Өнөржаргал үг хэлж, мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ардчилсан нам сүүлийн өдрүүдэд Үндсэн хуулийн хэлэлцүүлэгийн асуудал дээр ихээхэн анхаарч байна. Ингэхдээ намын анхан шатны гишүүдээсээ санал асуулга авч байна. Мөн эрдэмтэн судлаачдын хүрэнд уулзалт, хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын дарга асан З.Энхболд, Хууль зүйн ухааны доктор Лүндэндорж, Гүнбилэг болон намын хэрэг эрхлэх газрын дарга нар, үндэсний бодлогын хорооны гишүүд хэлэлцүүлэг хийж байгаа юм. Энэ баасан гарагт БНМАУ-ын бага хурлын дарга Гончигдорж Үндсэн хуулийн асуудлуудаар яриа өрнүүлнэ. Ирэх сарын 2-нд үүрийн дарга нарын санал бодлыг сонсож, яриа өрнүүлнэ.
Үндсэн хуулийн талаар ойлголтгүй хүмүүсээс санал авч болохгүй. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар гишүүддээ ойлголт өгнө.
С.Эрдэнэ нарын хүмүүсээс намын их хурлыг зарласан байна билээ. Ардчилсан намын зүгээс ямар нэгэн их хурал зарлаагүй. Тиймээс намын анхан шатны гишүүд мань урдах ажлаа хийгээд яваарай. Намын их хурлыг зохион байгуулахын тулд анхан шатны хурал хийдэг. С.Эрдэнийн талаас явж буй ямар нэгэн арга хэмжээ хууль бус” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)