Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Хуралдаанаар ойн санг хамгаалахтай холбоотой чухал шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр "Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн анги, сум дундын ойн ангийн хавиарлалтыг алслагдсан байдал зэргээс нь шалтгаалан хийж байгаа. Энэ удаад Засгийн газраас Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах ойн дундын ангийг хоёр хуваах шийдвэр гаргалаа. Өнөөгийн цаг хугацаанд ойн шавжтай холбоотой асуудал үүсээд байна.
Энэ жилийн тооцооллоор 733 мянга га талбайд ойн хөнөөлт шавж тархсан байна. Тухайлбал, Хөвсгөл аймагт 320,489 мянган га талбайд хөнөөлт шавжийн голомт үүссэн болохыг албан ёсоор тогтоолоо.
2022 оны улсын төсвөөс БОАЖЯ дээр 650 сая төгрөгийн төсөвлөж өгсөн. Энэ мөнгөөр Булган аймаг, Архангай аймаг, Хөвсгөл аймгийн тодорхой хэсгүүд, Улаанбаатар хот зэрэг бүс нутгуудад хөнөөлт шавжтай тэмцэх ажлуудыг хийж дуусгасан" гэв.
Д.Батчулуун