УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуулийн цэцийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "2016 оны сонгууль болохоос нэг сарын өмнө Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан. Тухайн үеийн эрх барьж байгаа нам улстөрчдийн захиалгын дагуу сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан.
Засгийн эрх барьж байгаа намууд сонгуулийн өмнө өөрсдөдөө зориулж хууль баталдаг. Үр дүнд нь ямар дүрмээр сонгуульд оролцохоо иргэд мэддэггүй.
2016 оны шийдвэр бол ҮХЦ-ийн дунд суудлын хурал буюу таван гишүүний гаргасан шийдвэр. Энэ шийдвэрийг УИХ хүлээж авч тухайн үеийн сонгуулиас нэг сарын дараа мажоритар тогтолцоогоор явсан байдаг. Энэ бол бодит түүх. Түүнээс хойш их суудлын хурал хуралдаагүй, иргэний журмаар хүсэлт тавиагүй. Харин өнгөрсөн 12 дугаар сард хуульч Үүрцайх бид хоёр иргэний журмаар хүсэлт тавьсан. Үр дүнд нь дунд суудлын хуралдааны дараагийн шат буюу их суудлын хурал өнгөрсөн даваа гарагт болсон. Энэ хурлын шийдвэрээр 2012, 2016 оны тогтоолуудыг хүчингүй болголоо.Ямар нэгэн төр эргүүлэх гэж байгаа, төрийн эсрэг хийж байгаа зүйл байхгүй” гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)