УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үг хэлж асуулт асуулаа.
Тэрбээр "Хоёр долооо хоногийн өмнө хуулийн концевцдоо үнэн ч байх ёстой. Байнгын хороо Татварын хууль санаачлах гээд байгаа юм уу? Засгийн газар л Татварын хуулийг санаачлах ёстой. Сонгууль дөхөөд ирэхээр гишүүн болгон татварыг хөнгөлье гээд санаачлаад байж болохгүй. Татварын харилцааг гишүүд, байнгын хороо санаачилж болохгүй. Гишүүд татварыг тэглэнэ, чөлөөлнө гээд оруулчихсон. Улс дотор чөлөөт бүс байгуулах асуудал мөн явж байна. Паркийн удирдлага нь Компанийн хуульд захирагдана гэсэн байна. Парк чинь төрийн компани болох гээд байна. Хөрөнгө оруулалтын гэрээг ашиглана гэхээр Монгол Улсын хууль үйлчилдэггүй газарт ашигладаг" гэв.
Д.Батчулуун