УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт үг хэлж асуулт асуулаа.
Тэрбээр "Эмээлт дээр хятадуудад үйлдвэр байгуулах гэж байна гээд хэлчихвэл ард түмэн эсэргүүцэх юм байна гэж бодож болохгүй. Бид өнөөдөр импортоос хараат бус болж, өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хөгжүүлэх шаардлагатай. 2009 оноос хойш 2022 он хүртэл үйлвэрлэлийн парк байгуулах тусгай зөвшөөрөл 11 компани авсан байдаг. Үүнээс долоо нь бүртгэлтэй байдаг. Бусад нь татан буугдсан. Газрын төлбөрөөс чөлөөлнө, газар олгоно гэсэн төрийн дэмжлэгтэй, өөр зүйл байхгүй. Тиймээс алсын хараа бодлогоо хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)