Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Номин: “Монгол дархан” үзэсгэлэн уламжлал болон хөгжиж, монгол дархны урлаг дэлхий дахинаа алдаршина гэдэгт итгэж байна

2022-7-01
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дархан” үзэсгэлэнг Уран зургийн галерейд зохион байгуулж байна. 

Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Уран зургийн галерейд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин нар оролцов. 

Үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурван жилд тутамд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд уг салбарт идэвхтэй ажиллаж буй иргэдийг дэмжиж байхыг холбогдох төрийн байгууллагад Ерөнхийлөгчийн зарлигаар даалгасан байдаг юм. 

Энэ жилийн үзэсгэлэнд 100 гаруй уран дархан 150 гаруй бүтээл толилуулснаас “Далайчойнхор хэт хутга” бүтээлээр Г.Хадхүү, “Тэнгэр заяа” бүтээлээр Д.Гэрэл, “Хангарьд хос завьяа” бүтээлээр Б.Отгонбаатар нар шилдгээр шалгарав. 

“Монгол дархан-2022” үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Соёлын сайд Ч.Номин уран дархны уламжлалт мэдлэг, арга ухааныг өвлөн уламжлагчдыг дэмжих хүрээнд Соёлын биет бус өвийг хамгаалах тухай хуулийг 2023 онд Монгол Улсын Их Хуралд өргөн барихаар хуулийн төслийг боловсруулан ажиллаж байгаа талаар хэллээ. 

Тэрбээр, Өнөөдрийн энэ бэлэгт сайн өдөр “Монгол дархан-2022” үзэсгэлэн Монгол Улсын  Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж, олны хүртээл болж буйд  миний бие туйлын баяртай байна.  

Дархан хүний нүдний ур, ухааны ур, гарын урыг шингээж, монгол соёлын утга, бэлгэдлийг хослуулан бүтээсэн олон шилдэг бүтээлийг урлаж энэхүү үзэсгэлэнд оролцож буй дархчууддаа, мөн үзэсгэлэнг зорин ирсэн үзэгч олондоо чин сэтгэлийн халуун талархал дэвшүүлье.   

Нүүдэлчин монголчууд эрт үеэс төмөрлөг боловсруулах арга ухааныг эзэмшиж, гоёл чимэглэл, зэр зэвсэг үйлдвэрлэж, хэрэглэж ирснийг монгол нутгаас илэрч олдсон археологийн дурсгалууд нотлон харуулдаг. Түүхийн олон үеийн туршид бидний өвөг дээдсийн бүтээн бий болгосон соёлын биет болон биет бус  өвийн гайхамшигт нэгэн илэрхийлэл нь уран дархны урлаг юм. 

Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд нийт 778 дурсгал батлагдсанаас 60 орчим хувь нь зоос мөнгөн тэмдэгт, угсаатны болон бурхны шашны уран дархны бүтээлүүд байна. Монгол Улсын соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд уран дархны уламжлалт мэдлэг, арга ухаантай холбоотой 8 (Мөнгөн аяга хийх урлал, хэт хутга урлал, Монгол эмээл хийх урлал, Монгол дархны цутгуурын урлал, Цахиур буу хийх технологи, Дархан, мужааны багаж хэрэгсэл урлал, Хөдөлмөрийн багаж зэвсэг урлал) өвийн төрөл зүйл, өвлөн уламжлагчийн бүртгэлд нийт 160 гаруй уран дархчууд бүртгэлтэй байна.  

Соёлын яам үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, судлах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд бид “Монгол дархны уламжлалт арга ухаан” өвийг хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлагчдыг дэмжих хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дэмжлэг үзүүлэх тогтолцоог сайжруулахаар зорин ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Тухайлбал, уран дархны уламжлалт мэдлэг, арга ухааныг өвлөн уламжлагчдыг дэмжих хүрээнд Соёлын биет бус өвийг хамгаалах тухай хуулийг 2023 онд Монгол Улсын Их Хуралд өргөн барихаар хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна. 

Түүнчлэн, Соёлын яамны тэргүүлэх бодлого соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд уран дархчуудын бүтээн туурвих авьяас, ур чадвараа хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийн төслийг боловсруулан, Монгол Улсын Их Хуралд өргөн барихаар бэлтгэж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан” үзэсгэлэн 3 дахь удаагаа зохион байгуулагдаж, манай улсын шилдэг дархчууд ур чадвар, авьяас ухаан шингэсэн бүтээлээ олон нийтэд дэлгэж буй нь энэхүү өвийг олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурван жил тутам зохиогдож буй энэхүү “Монгол дархан” үзэсгэлэн уламжлал болон хөгжиж, цаашдаа дэлхийн монгол туургатнуудын уран дархчууд оролцож, монгол дархны урлаг дэлхий дахинаа алдаршина гэдэгт бүрэн итгэж байна. 

Эрхэм хүндэт үзэгчид та бүхэн энэ танхимд дэглэгдсэн уран дархчуудын шилдэг бүтээлүүдийг үзэж сэтгэлийн их таашаал эдэлнэ гэдэгт итгэлтэй байна. Уран дархны урлал улам цэцэглэн хөгжих болтугай” гэв. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (64.119.22.176)
    хувцсаа тааруулж өмөсж чадахгүй юмаа хувцасны дизианеруудаас зөвлөгөө аваач дээ өөрийнх нь телевизийн хөтлөгч нар ч гэсэндээ гадуур явж байгаа авгай нар шиг хувцас өмсөх юмаа гоо сайхан үзэсгэлэн гэж мэдэхгүй юм уу даа
    2022 оны 07 сарын 02 | Хариулах
  • zochin (66.181.161.48)
    no no
    2022 оны 07 сарын 01 | Хариулах
  • zochin (66.181.161.48)
    boli boli.zz
    2022 оны 07 сарын 01 | Хариулах
  • ЗОЧИН (43.242.242.207)
    СОЁЛЫН ХҮНДЭТГЭЖ БАЙГААЧ ГЭСЭН БАЯЛАГ БҮТЭЭГЧ ИНЖЕНЕРҮҮД ХААНА БАЙНАА ?????
    2022 оны 07 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    6 цаг 9 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    6 цаг 13 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    7 цаг 58 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    8 цаг 32 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    8 цаг 37 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    9 цаг 33 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    9 цаг 39 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    9 цаг 40 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    10 цаг 4 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    10 цаг 26 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    11 цаг 20 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    11 цаг 36 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 41 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    12 цаг 4 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    12 цаг 16 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    12 цаг 16 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    12 цаг 38 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    12 цаг 48 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    14 цаг 2 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    14 цаг 3 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК