Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сүхбаатар аймагт дулаан, цахилгааны эх үүсвэр нэмж, Баруун-Урт-Сүхбаатар сум чиглэлд хатуу хучилттай зам тавина

2022-7-03
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод ажиллаж иргэдтэй уулзлаа. Засгийн газрын үйл ажиллагаа, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтууд, дэлхий нийтийг хамарсан цар тахал, ОХУ-Украйны дайн, үүнээс үүдэн дэлхий дахинд үүсэж буй хүнсний хомсдол, үнийн өсөлт, манай улсад ирж буй нөлөө, авч буй арга хэмжээ, улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг дэлгэрэнгүй танилцууллаа. Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхий сайд ирж, Сүхбаатарчуудын олон жилийн мөрөөдөл болсон Бичигт боомтыг төмөр замаар холбож, далайд гарах гарц нээх томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлсэнд нутгийн иргэд талархаж буйгаа илэрхийлж байв.

Монгол Улсын Их хурлаас баталж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-оор улс орны хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдвэрлэх зорилт тавьж буйгаас гадна, цар тахал, дэлхий дахины нөхцөл байдлаас үүссэн хүндрэлийг даван туулахад нэн шаардлагатай,  цаг үеэ олсон бодлого болохыг цаг хугацаа нотолж буйг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцоллоо. Тухайлбал, цар тахал, дайнаас үүдэлтэй хил гааль, тээвэр логистик, үнийн өсөлт зэрэг нь Монгол Улс экспортын олон гарцтай байх, боомтуудаа авто болон төмөр замаар холбож, хүчин чадлыг нь нэмэх шаардлагатай гэдгийг улам илүү мэдрүүлсэн. Тиймээс Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогод Боомтын сэргэлтийн багц ажлыг тусгаж эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн Зүүн босоо чиглэлийн төмөр зам, Бичигт боомтыг олон улсын жишигт хүргэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн нь үүний нэг хэсэг юм. Энд 5-8 мянган ажлын байр бий болж, далайд хүрэх экспортын шинэ гарц нээгдэх зэргээр Сүхбаатар гэлтгүй зүүн аймгуудад эдийн засгийн томоохон сэргэлт авчрах ач холбогдолтой гэлээ.   

Сүхбаатар аймаг 65,1 мянган хүн амтай, 2021 оны жилийн эцсээр 4,2 сая толгой мал тоолуулжээ. Мал аж ахуй, аялал жуулчлал, уул уурхай түшиглэн хөгжиж ирсэн тус аймгийн хувьд аялал жуулчлалын гол үзмэрүүдийн нэг болох угсаатны зүйн музейн шинэ байртай болох, уул уурхайгаас үүдэлтэй ус, бэлчээрийн асуудал зэрэг анхаарах асуудлууд байгааг иргэд хэлэв. Мөн бараа бүтээгдэхүүн, бензин шатахууны үнийн өсөлт, төрийн тусгай болон захиргааны албан тушаалтнуудын цалин хөлсийг нэмэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулах зэрэг сүүлийн үед улс орны хэмжээнд тулгамдсан асуудлуудыг ч онцолж байлаа.

Засгийн газраас аймаг орон нутгийг хөгжүүлэхэд иргэдийн оролцоог хангахад онцгой анхаарч, саналыг нь сонсож буй. Сүхбаатарын аймгийн иргэд Дулааны станцын өргөтгөлийн гадна шугам сүлжээ, 2-р хэлхээний өргөтгөл, ДДТ-8,9 хөрөнгийг шийдвэрлэх, аймгийн цахилгаан эрчим хүчний дэд станцын өргөтгөлийг барих, “Дарьганга” хүүхдийн зусланг барьж дуусгах, хилийн зурвас дотор Бичигт боомтод 200-250 га газар олгох эрхийг орон нутагт олгох, Баруун-Урт-Сүхбаатар сум чиглэлийн 61,9 км хатуу хучилттай авто зам барих зэрэг таван ажлыг нэн тэргүүнд хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзсэн бөгөөд Засгийн газар анхаарч ажиллахаар боллоо.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатар аймгийн залуустай уулзсан юм. Тус аймаг 30 гаруй мянган залуустай. Орон нутагт залуус ажиллаж, амьдрах сонирхол нэмэгдэж байгаа ч ажлын байр, цалин урамшуулал, мэдлэгээ ахиулах, мэргэжлээ дээшлүүлэх, бизнес эрхлэх боломж хомс байгааг залуус Ерөнхий сайдад хандан хэлж байлаа. Засгийн газар хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд орон нутагт ажиллаж, амьдрах санаачилгыг дэмжих, төрийн албан хаагчдын цалин хөлсийг орон нутагт нэн тэргүүнд нэмэх, ажиллаж, амьдрах таатай боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах бодлого барьж байгааг Ерөнхий сайд танилцуулж, улс орны ойрын ирээдүйн төлөв, хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээний талаар илэн далангүй ярилцлаа.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    5 цаг 29 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    5 цаг 34 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    7 цаг 19 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    7 цаг 52 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    7 цаг 57 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    8 цаг 53 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    8 цаг 59 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    9 цаг 0 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    9 цаг 24 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    9 цаг 47 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    10 цаг 40 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    10 цаг 56 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 1 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    11 цаг 24 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    11 цаг 36 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    11 цаг 36 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    11 цаг 58 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    12 цаг 8 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    13 цаг 22 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    13 цаг 23 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК