МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж нефтийн бүтээгдэхүүний үнийн өөрчлалт болон, хүнсний бүтээгдэхүүний үнийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл сонслоо. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "МАН-ын бүлгээс Засгийн газарт дараах таван чиглэл өгч ажиллаа. Үүнд,
- Нефтийн хангамжийг нэмэгдүүлж, тогтвортой барих
- АИ92 шатахууны үнийг цаашид тогтвортой байлгах
- Хүнсний бүтээгдэхүүний хангамжийн асуудал
- Барилгын материалын асуудал дээр анхаарал тавьж ажиллах чиглэлийг Засгийн газарт өглөө.
Дэлхийн зах зээлийн үнэ байнга өсөж байгаа. Одоогийн байдлаар 1000 гаруй ам.доллараар өссөн. Иймд АИ92 шатахуун 1000 орчим төгрөгөөр нэмэгдэх магадлал байна. Нэгэнт бид АИ92 бензиний үнийг тогтвортой байлгана гэсэн бодлого барьж ажиллаж байгаа учир үүнийгээ хэрэгжүүлэхийг л хүсэж байна" гэв.
Т.Мөнхжаргал