Уул уурхай, хүнд үйлвэрийн яамны сайд Г.Ёндон шатахууны үнийн өсөлттэй холбоотой мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.
Тэрбээр "Шатахууны үнэ наадмаас өмнө 900 төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг худал мэдээлэл. Цаашид тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Монгол улс ОХУ-аас 500 төгрөгөөр хямд түлш хэрэглэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард УУХҮЯ Роснефть компанитай хэлцэл хийж 25 хувиар хямд худалдаалахаар болсон. Тухайн үед нэг тонн АИ92 шатахуун 1110 ам.доллар байсныг 840 доллар болгосон үеэс эхэлж манай улс ОХУ-аас хямд шатахуун хэрэглэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар ОХУ-д 2800 орчим төгрөгөөр худалдаалагдаж байгаа шатахуун Монгол улсад 2390 төгрөг байх жишээтэй. Өмнөх хэлцлийг үргэлжлүүлэх саналыг хоёр удаа тавьсан боловч ОХУ-аас одоогийн байдлаар саналаа ирүүлээгүй байна” гэв.
Наадмын өмнө шатахууны үнэ нэмэгдэхгүй. ОХУ-аас ирэх саналыг хүлээж байна. 25 хувиар хямд шатахууны хэлцэл үргэлжиллээ гэж бодоход зах зээлийн үнэ өссөн учир тодорхой хэмжээнд нэмэгдэнэ.
Т.Мөнхжаргал