Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цахим орчинд наадмын билетыг 400 мянган төгрөгөөр зарна гэсэн мэдээлэл явсан. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Шагийн шинжтэй асуудал уу, үзэх боломжгүйн үүднээс борлуулж байгаа юу гэдгийг шалгана.
Төв цэнгэлдэх хүрээлэн 12 мянган хүний суудалтай. Энэ нь Улаанбаатар хотын нийт иргэдийн 0,07 хувийг хангахаар суудал байдаг. Ийм цөөхөн суудал дээр үзэх иргэд олон бий учир цахимаар тасалбарыг борлуулсан.
eNaadam.mn сайт Соёлын яамны захиалгаар хийгдэж байгаа. Үүнд гэрээ хийж хийсэн хувийн хэвшил маань бидэнд ямар нэг төлбөр төлөөгүй. Нэг зэрэг 70 мянган хүн хандсан. Тасалбар борлуулах явцад хоёр мянган хүн хандсан. Цахим хандалтын ачаалал дээр унаагүй. Энэ найдвартай байдлыг шалгаж үзэж, ААН-тэй гэрээ хийсэн" гэв.
Д.Батчулуун