УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Бүлгийн удирдлагын асуудлыг хэлэлцэх эрх зүйн орчин бүрдсэн. Үүний хүрээнд АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Шалтгаан нь, УИХ-ын чуулганы нэгдсэн хурал дээр Д.Ганбат нь бүлгээс гарсан тухайгаа УИХ-ын даргад мэдэгдэл хүргүүлсэн. Иймд АН-ын бүлэг дээрх асуудлаар хуралдаж, Д.Ганбат гишүүн өөрөө оролцож байр сууриа илэрхийлсэн. Мөн хурлаар дараагын даргыг сонгох асуудал яригдсан боловч Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд УИХ-аас баталсан хууль тогтоомжид бүхлээр нь буюу хэсэгчлэн хориг тавих бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа учир дараагийн бүлгийн даргыг сонгох асуудлыг хойшлуулсан" гэв.