Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хаврын тариалалтын талаар Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.
Тэрбээр "Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан энэ хаврын тариалалтыг тавдугаар сарын 3-нд эхлүүлсэн. Урьдчилсан байдлаар 368 мянган га үр тариа,343,8 мянган га улаан буудай, 19,7 мянган га төмс, 10,9 мянган га хүнсний ногоо, 51,2 мянган га малын тэжээл, 116 мянган га тосны ургамал, 4,6 га жимс жимсгэнэ нийтдээ 570,8 мянган га-д тариалалт хийгээд байна. Тариалалтын чанарыг соёололтоор нь хүлээн авах ажлыг тариалан бүхий 12 аймгийн 72 сумын 1012 ААН, иргэдийн 338,8 мянган га-д улаан буудайн талбайг хамруулснаар 85,7 хувь буюу 290,6 мянган га талбайн тариалалт хээрийн соёололтоор онц сайн үнэлгээтэй гарсан хэмээн ХХААХҮЯ мэдээлсэн" гэв.
Д.Батчулуун