ОХУ-ын Гадаад хэргийн сайд С. Лавров манай улсад нэг өдрийн айлчлал хийж байна. Харин түүний айлчлалыг зарим иргэд эсэргүүцэж, төрийн ордны хоёр талд жагсаал хийж байгаа юм. Мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой төрийн гурван өндөрлөгийг уулзах хэрэггүй, манай улс олон улсын хоригт орох эрсдэлтэй гэж зарим иргэд байр сууриа илэрхийлж буй. Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзжээ. Тодруулбал, түүнтэй Төрийн ордны голд байх хүндэтгэлийн гэрт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзсан байна.