Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ танилцуулсан. Энэ үеэр цахим платформ нэвтрүүлсэн тухай мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цар тахлын дараагаар үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой жуулчдын тоог нэмэх шаардлага үүссэн. Мөн Монгол улсыг дэлхий нийтэд таниулах хэрэгтэй болж байгаа.
Тиймээс БОАЖЯ-наас Монгол Улсын гадаад улсуудад сурталчлах хүрээнд нэгдсэн цахим платформыг албан ёсоор нэвтрүүлж байна.
Одоогийн байдлаар он гарснаас хойш 73 мянган жуулчин ирсэн статистик гарсан. Өнгөрсөн хугацаанд монгол аялал жуулчлалын стратеггүй явж ирсэн. Үүнийг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Платформд бүхий шаардлагатай мэдээллүүдийг багтаана. Платформыг англи, хятад, орос, испани, солонгос, монгол хэл дээр нээнэ. Цахим систем рүү гар утас, цахим хэрэгслээр шууд нэвтрэх боломжтой. Мөн “VisitMongolia” аппликейшнийг нээгээд байна.
2019 онд монгол 579 мянган жуулчин ирж байсан бол энэ жил дээрх тоог хоёр дахин нэмэх зорилт дэвшүүлсэн" гэв.
Д.Батчулуун