УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан асуулт асууж, үг хэллээ. Тэрбээр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа сургалт хүмүүжлийн тусгай байгууллагат очиж ажиллаа. 2017 онд Зайсанд байсан хүүхдийн хорих ангийг Баянзүрх дүүрэгт шилжүүлсэн. Шүүхийн байгууллага хорих ангид очиж ажиллаж үзсэн үү? Хэдийгээр гэмт хэрэг үйлдээд, хүмүүжиж байгаа боловч шийтгэл дээрээ давхар шийтгүүлж байгаа мэт орчинд хүүхдүүд хүмүүжиж, амьдарч байна. Цуураад, дээвэр нь нурах гэж байгаа орчинд хүүхдүүд хүмүүжиж байна. Тэнд ЕБС-ын 110-р сургууль гэж байна. Сургууль, орчин дутагдалтай байна. Насанд хүрээгүй хүүхдүүд өөрсдийн хариуцлагыг хүлээгээд хүмүүжиж, сурч байгаа. Гэхдээ ийм орчин нөхцөлд амьдруулмааргүй байна. Үүнд нэн яаралтай арга хэмжээ аваасай гэж хүсэж байна” гэв.
Д.Батчулуун