Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшиж буй Д.Батбаатар, Н.Баярмаа нартай танилцаж байгаа. Энэ үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс Үндсэн хуулийн цэцийн асуудалд хэрхэн ажиллах талаар асуусан. Харин шүүгчийн тухай хуулиараа энэ асуудал шүүгчээс хараат бус буюу Үндсэн хуулийн цэцийн асуудал, мөн бидэнд дээрх асуудалд оролцох эрх байхгүй хэмээн хариулсан юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Та хоёр өнөөдөр төрийн эрх барих дээд байгууллагад хэлэлцүүлэгт оролцож хариулт өгч байна. гэтэл гишүүдийн асуултад хариулахдаа шүүхийн процесст байгаа юм шиг хариулж байна. Та хоёр бас л "халаасны" хүмүүс юм байна. Ийм шүүгчид л дээд шүүхэд очих юм байна. Ийм арчаагүй, хувь хүний үзэл бодол байхгүй, хуулчийн ёс зүйн төлөвшил байхгүй. Хуулчид нь ингэж хандахаар Монгол төр, Үндсэн хуулийн цэц нь яаж цэвэр байх юм бэ? яах гэж ийм хүмүүсийг оруулж ирсэн юм бэ С.Бямбацогтоо? Үндсэн хуулийн цэц дээр очоод юу хийсэн бэ, хамгаалж чадаагүй. Одоо тэгээд ийм хүмүүс оруулаад ирсэн. Ховдынх уу? гарал үүслийг нь судалж үзсэн үү?" хэмээв. Харин Хууль зүйн байнгын хороон дарга С.Бямбацогт ингэж хариуллаа.
Тэрбээр "Ц.Даваасүрэнд хариулт өгье. Өөрт нь таалагдахгүй хариулт өгвөл хууль бус, чадваргүй, тэнэг хүн болж харагддаг. Өөрт нь таалагдсан хариулт өгвөл шударга хүн болж харагддаг ийм байж болохгүй. Шүүхийн тухай хуулиа унш. Үүнийг би оруулж ирээгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл, бие даасан хараат бус байдлыг хангах зорилгоор 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Үүний дагуу шүүхийн ерөнхий зөвлөл хараат бус сонгон шалгаруулалт явуулаад хамгийн өндөр үнэлгээ авсан хүмүүсийг шалгаруулсан" гэв.
Т.Мөнхжаргал