Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур улсад энэ сарын 6-9-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байгаа. Ерөнхий сайдын албан ёсны айлчлал өргөн бүрэлдэхүүнтэй бөгөөд айлчлалын албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Засгийн газрын дөрвөн сайд, УИХ-ын таван гишүүн багтсан байна.
Айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Сингапурын бүлгийн дэд дарга Т.Доржханд, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир нар багтжээ.
С.Ононтуул