Хоёр шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын дарга
Н.Энхбаяр өнөөдрийг хүртэл ялын тогтоолоо аваагүй байгаа.

Хоёр шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдрийг хүртэл ялын тогтоолоо аваагүй байгаа. Тэрээр ялын тогтоолоо аваад Улсын дээд шүүхэд хандана хэмээн мэдэгдсэн ч ялын тогтоолоо аваагүй учраас дээд шүүхэд хандаж чадаагүй байгаа юм. Тиймээс түүний өмгөөлөгч С.Нарангэрэл Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан гомдол гаргахаар болжээ. Учир нь давж заалдах шатны хурлын шийдвэр гарснаас 10 хоногийн дотор ялын тогтоолыг өгөх учиртай юм.
Б.Чимэг
Сэтгэгдэл (6)