Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХЗБХ: Хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжуудыг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулжээ

2022-7-08
0
ЖИРГЭХ

​​​​​Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажил, батлуулсан хуулийн гол зохицуулалтын талаар болон 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлуулахаар төлөвлөж буй зарим онцлох хуулийн төслийн талаар олон нийтэд танилцуулах хэвлэлийн бага хурлыг өнөөдөр (2022.07.08) хийлээ.

    Байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, нийт 48 асуудлын хүрээнд 61 хууль, Улсын Их Хурлын 7 тогтоол батлуулсан байна. Тэр дундаа хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхэд чиглэсэн олон чухал хууль тогтоомжуудыг хэлэлцэн, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсныг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга С.Бямбацогт мэдээлж, зарим хуулийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

    Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай холбогдуулж Байнгын хорооны дарга хэлэхдээ, аливаа хуулийг шинэчлэн батлахдаа тухайн харилцаанд үүсээд буй хийдэл, зөрчлийг арилгахаас гадна иргэд олон нийтэд хүнд суртал, төвөг учруулсан асуудлыг шийдвэрлэх ёстой.  Энэ хуулийг баталснаар иргэдэд цаг хугацаа, мөнгөнөөс эхлээд учирдаг хүндрэлийг арилгах зохицуулалттай болсон. Иргэд оршин суух газрын хаягаа өөрчлөх тухай бүртээ харьяа дүүргийн улсын бүртгэлд бүртгүүлэн, цаасан тууз авч иргэний үнэмлэхдээ наадаг байсныг та бүхэн мэднэ. Хуулинд өөрчлөлт орсноор тэр асуудлыг бүрэн шийдсэн. Өөрөөр хэлбэл, өөрчлөлтийг иргэний үнэмлэхний санах ойд хийгээд явна. Түүнчлэн, иргэний үнэмлэхний ил харагдах хэсэгт регистрийн дугаарыг байрлуулахгүй мөн цахим санах ойд байршуулна.

    Улсын Их Хурлаас Цахим гарын үсгийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Одоо хүн бүхэнд цахим гарын үсгийг нэг удаа төрөөс үнэ төлбөргүй олгох зохицуулалттай боллоо. Үүнийг мөн иргэний үнэмлэхний санах ойд байршуулна. Иргэн бүр 25, 45 насанд иргэний үнэмлэхээ сольдог, тэгж солихдоо уг өөрчлөлтийг хийгээд явна.  Түүнээс хуулийн өөрчлөлттэй холбогдуулан заавал шинээр ав гэж тулгахгүй, хүсвэл сольж авч болно гэлээ.

Тэрбээр мөн Согтууруулах ундаан эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн гол зохицуулалтын талаар мэдээлэл өгөв. Согтууруулах ундааны хяналтгүй хэрэглээнээс шалтгаалан гэмт хэрэг зөрчлийн гаралт ихэссэн, хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн, гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн гэх мэтээр маш олон сөрөг үр дагаврыг дагуулж байна. Ийм учраас Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулж эхлээд согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээгээ нэг цонхоор харж чаддаг болж байж түүнээс үүдэлтэй бусад асуудлыг шийдвэрлэж чадна гэж үзлээ.Тус хуулийн онцлог зохицуулалтын тухайд, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан “Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор” гаргасан зарлигийн хүрээнд согтууруулах ундааны хатуулгаас шалтгаалан онцгой албан татварын ялгамжтай бодлогыг хэрэгжүүлэхээр хуульчиллаа. Өөрөөр хэлбэл өндөр хатуулагтай архинд өндөр татвар оногдуулахаар хуульчиллаа. Согтууруулах ундааг худалдан борлуулах, үйлчлэх насыг 21 байхаар тогтлоо. Шинээр согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны үндсэн дээр олгодог байхаар тогтлоо. Ингэснээр тендер нэрээр тусгай зөвшөөрөл олгодог, энэ нь цаанаа авлига ашиг сонирхлын зөрчил дагуулдаг гэсэн хардлагыг бүрэн шийдлээ. Иргэд худалдан авсан согтууруулах ундааны бүхий л мэдээллийг И баримтын системээрээ хянадаг боломжийг бүрдүүллээ. Ингэснээр бидний ярьдаг хуурамч архи худалдан борлуулах боломжийг хаалаа. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдан борлуулахыг хориглох газрыг тодорхой зааж, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын асуудлыг тодорхой болгосон. 

Согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын үйлчлэгч нар согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад хамрагддаг байхаар боллоо. Энэ сургалт нь хууль тогтоомжийг таниулах, үйлчлүүлэгчийн насыг тогтоох, үйлчлүүлэгч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйлчилгээний арга барилыг төлөвшүүлэх зорилготой юм гэв.

   Түүнчлэн, Монгол Улс анх удаагаа Эрүү шүүлтийн асуудал хариуцсан үндэсний тогтолцоотой болсон талаар мэдээлэл өгөхдөө, Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан “Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, ажлын хэсэг байгуулах, нэр дэвших тухай хүсэлт гаргах, оролцогчоор бүртгэх, нийтэд мэдээлэх, оролцогчийн талаар мэдээлэл цуглуулах, томилгооны сонсгол зохион байгуулах, гишүүнд нэр дэвшүүлэх гэсэн 7 үе шатын хүрээнд сонгон шалгаруулалтыг зохион байгуулж Ядамжав овогтой Цэлмэнийг Хүний эрхийн Үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр Улсын Их Хурал сонгосныг тэмдэглэлээ.

    Хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр мөн анх удаагаа Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсныг онцолсон. Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах талаар тодорхой өөрчлөлт оруулсан. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийг баталсан бөгөөд зөвхөн мэдлэг, ур чадвартай шүүгч нь шатлан дэвшдэг, эрх зүйн шинэчлэлийг хийсэн.  Энэ шинэчлэлийн хүрээнд анх удаа Улсын дээд шүүхийн шүүгчидтэй нэр дэвшигчийн сонсгол зохион байгууллаа. Сонсголын зорилго нь, нэгдүгээрт, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшсэн хүн нь ажлын туршлагагүй, мэдлэг чадвар дутмаг, ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг нэр дэвшүүлсэн, хэрхэн сонгогдсон нь тодорхойгүй гэх мэт шүүмжлэлийг дагуулдаг байсан бол сонсгол хийснээр нэр дэвшигчийг олон нийтэд таниулах, мэдээллээр хангах, олон нийтийг нэр дэвшигчтэй холбогдуулан санал шүүмжээ хэлэх боломжийг олгох, хоёрдугаарт, Шүүхийн ерөнхий зөвлөл хууль тогтоомжид заасан нээлттэй, ил тод, хараат бус, хууль дээдлэх зарчмыг баримтлан нэр дэвшигчийг тодруулсан эсэхийг олон нийтэд танилцуулах боломжийг хангалаа гэв.  

    2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон дээрх хуулиудтай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлуулахаар ажлын хэсэг ажиллаж буйг мөн тэмдэглэв.  

    Үргэлжлүүлэн Улсын Их Хурал 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан Хууль зүйн туслалцааны тухай хуулийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр, өмнө нь зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчид л хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл төлбөрийн чадваргүй этгээд хэрэг төвөгт оролцсон бол түүнийг яллагдагч болтол нь хүлээгээд, яллагдагч болсных нь дараа л хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжтой байсан. Тэгвэл үүнийг шийдвэрлэээ. Өөрөөр хэлбэл, улсын өмгөөллийн үйлчилгээг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчаар хязгаарлахгүйгээр хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал, хүүхдийн эсрэг гэмт хэргийн 18 насанд хүрээгүй хохирогч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүн худалдаалах гэмт хэргийн төлбөрийн чадваргүй хохирогч, хүүхэд, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө болон газар өмчлөх эрх зөрчигдсөн захиргааны хэргийн төлбөрийн чадваргүй оролцогч, гэмт хэргийн гэрч хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх зэргээр хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлсэн. Хууль зүйн туслалцаа авах үйлчлүүлэгч төлбөрийн чадваргүй болохоо үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага үйлчлүүлэгчийн төлбөрийн чадваргүй байдлыг улсын бүртгэлийн болон өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл, лавлагаанд үндэслэн тогтооно. Үйлчлүүлэгч төлбөрийн чадвартай болох нь нотлогдсон тохиолдолд улсын өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах шийдвэрийг гаргаж үйлчлүүлэгчид өгөх эрхтэй. Хуульд зааснаар үйлчлүүлэгч хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй авах бөгөөд улсын өмгөөлөгчийн татгалзсан шийдвэрийн талаар холбогдох байгууллагад гомдол гаргах эрхтэй. Хэрэв үйлчлүүлэгч энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол холбогдон гарсан зардлыг нөхөн төлөх үүрэгтэйгээр хуульд тусгасан гэв.

    Ийнхүү Хууль зүйн байнгын хорооноос 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлан болон 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлуулахаар төлөвлөж байгаа зарим хуулийн төслийн талаарх мэдээллийг хийсний дараа Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
Ж.Батжаргал: Хөрөнгө босгохыг зөвшөөрсөн бол босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
    16 мин
  • “Улаанбаатар-Элит” сургуулийн сурагчид уран сэтгэмжээ өнгөөр илэрхийлсэн “Мераки” зургийн үзэсгэлэнгээ гаргалаа
    21 мин
  • З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
    52 мин
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
    1 цаг 13 мин
  • Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
    1 цаг 16 мин
  • Ж.Батжаргал: Хөрөнгө босгохыг зөвшөөрсөн бол босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй
    1 цаг 31 мин
  • Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    2 цаг 6 мин
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    3 цаг 18 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    3 цаг 29 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    3 цаг 39 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    4 цаг 46 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    4 цаг 46 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    5 цаг 3 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    5 цаг 8 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    5 цаг 48 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    6 цаг 7 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    6 цаг 17 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    6 цаг 19 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    6 цаг 25 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 44 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК