Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сумъяабазар: Ерөнхий сайдын Сингапурын айлчлал Улаанбаатар хотод онцгой ач холбогдолтой байлаа

2022-7-08
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой томоохон хоёр санамж бичгийг үзэглэлээ. Тодруулбал, Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, Сингапур Улсын “Эс Ти Инженеринг Электроникс” компанийн Хөдөлгөөнт байдал хариуцсан захирал Кох Чан Тиа нар Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох авто замын сүлжээг сайжруулах, тогтвортой тээврийн менежмент болон нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлд шийдэл нэвтрүүлэх боломж, хамтын ажиллагааны талаар санамж бичиг байгуулсан юм. Мөн Хот төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга С.Очир-Эрдэнэ Сингапурын “Си Пи Жи Интернэшл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Винсент Лох Венг Сенгтэй үзэглэв. Санамж бичгийн хүрээнд Сонсголонт хот буюу 10 мянга га шинэ хотын төлөвлөлтөд талууд хамтран ажиллаж, хамтын ажиллагааны салбар, чиглэл бүрээр холбогдох гэрээ байгуулах замаар төсөл хэрэгжүүлэх юм.

Санамж бичгүүдийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дараах тайлбарыг өглөө.

-Бүгд Найрамдах Сингапур Улс нь дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байгаа. Ялангуяа эдийн засгийн хөгжлөөрөө бүс нутгийн болоод дэлхийд тэргүүлэгч улсын нэг. Хоёрдугаарт, хүн амын нягтаршил ихтэй ч бага орон зайг амжилттай ашиглаж, эдийн засгаа  хүчирхэгжүүлсэн  улс. Тийм учраас Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хот тус улсаас суралцах, туршлагыг нь нутагшуулах зүйл их байна. Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд хот төлөвлөлтийн чиглэлээр тус улстай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Улаанбаатар хотыг дахин төлөвлөж, түгжрэл болоод дижитал шилжилт, инженерийн байгууламжийг шинэ стандартад хүргэх  зэрэг олон асуудлыг цогц шийдэхэд ач холбогдолтой санамж бичиг юм.

Бид хөгжлийг 50, 100 жилээр нь төлөвлөж, алсыг харсан даацтай бодлогыг боловсруулан гаргах ёстой. Энэ нь Сингапур Улсын хэрэгжүүлж буй бодлоготой нийцэж буй юм. Хотын хөгжлийг тав, арван жилээр төлөвлөх бус, дараагийн 50, 100 жилд Улаанбаатар хот ямар байх вэ, хөгжлийн шийдэл гарц нь юу  байх вэ гэдгийг одоогоос суурьтайгаар боловсруулах ёстой. Ялангуяа эрх зүйн шинэтгэл, эдийн засгийн шинэтгэл, засаглалын шинэтгэлийг олон улсын  хотуудын хөгжлийн түвшинд хүргэж, тэдний зохион байгуулалтад орж байж Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлыг бид шийднэ. Мэдээж, богино хугацааны бодлого бас бий. Богино хугацаанд түгжрэлийг бууруулах хэд хэдэн цогц асуудлыг шийдэхээр эртнээс бэлдсэн. Ухаалаг Улаанбаатар, тэр дундаа нийтийн тээвэр гэх мэт. Улаанбаатар хотын хөнгөн галт тэрэг, тойрог хурдны зам төслүүдийг бид заавал хийх ёстой. Тойрог хурдны замтай холбогдсон туслах зам буюу 12 уулзварыг заавал хийх шаардлагатай. 1.6 сая хүн амьдарч байгаа нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд нийцсэн, цаг хугацааг зөв тооцсон, эдийн засгийн үр ашигтай шийдэл, гарцуудыг бид хийх ёстой.

Дараагийн хийх зүйл бол дижитал шилжилт. Цахим шилжилтийг хийхээр Монгол Улсын Ерөнхий сайд ажиллаж байгаа. Сингапурын “Эс Ти Инженеринг Электроникс”  нь төрийн өмчит буюу 51 хувийг нь Тэмасек олон улсын сан эзэмшдэг томоохон компани. Тус компанитай хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Маш олон шийдлийг судалж байна. Нийтийн тээврийн тухайд зөвхөн нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр биш, татварын системтэй уялдуулан, авто замын орц, гарцуудыг оновчтой болгох зэрэг шийдлүүд байна. Цахим шилжилтийг нийтийн тээвэрт хийх ёстой. Маш олон цогц бодлого нэгдэж байж, түгжрэл, төвлөрлийн асуудлыг шийднэ. Үүнийг “Эс Ти Инженеринг Электроникс” компанитай хамтарч хийхээр эхний санамж бичгээ үзэглэлээ. Монгол Улсын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн одоогийн явцыг харахад, 1991 оны Сингапурын нөхцөл байдалтай адил байна. Бид 30 жилээр хоцорч явна гэж ойлгох хэрэгтэй. Иймд гурав дахин хурдаар зохион байгуулалтад орж ажиллаж байж, цаг хугацаа хэмнэж, үр дүнд хүрнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үр дүн Улаанбаатар хотод онцгой ач холбогдолтой боллоо гэж үзэж байна гэлээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
Ж.Батжаргал: Хөрөнгө босгохыг зөвшөөрсөн бол босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй
Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Улаанбаатар-Элит” сургуулийн сурагчид уран сэтгэмжээ өнгөөр илэрхийлсэн “Мераки” зургийн үзэсгэлэнгээ гаргалаа
    4 мин
  • З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
    35 мин
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
    56 мин
  • Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
    59 мин
  • Ж.Батжаргал: Хөрөнгө босгохыг зөвшөөрсөн бол босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй
    1 цаг 14 мин
  • Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    1 цаг 49 мин
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    3 цаг 1 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    3 цаг 12 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    3 цаг 22 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    4 цаг 29 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    4 цаг 29 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    4 цаг 46 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    4 цаг 51 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    5 цаг 31 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    5 цаг 50 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    6 цаг 0 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    6 цаг 2 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    6 цаг 8 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 27 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    6 цаг 35 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК