
МАН-ын УИХ дахь гишүүд бүлгээ байгуулж чадахгүй гурван сар болж байна. Тэд бүлэг байгуулах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Харин Үндсэн хуулийн цэц ямар шийдвэр гаргасан, үүнд МАН-ын гишүүд ямар байр суурьтай байгаа талаар мэдээлэхээр хэвлэлийн бага хурал зарлаад байна. Хурал "Монгол ньюс" мэдээллийн төвд 13 цагаас болно.