Өнөөдөр Хүний эрхийн үндэсний комиссоос "Уул
уурхайн бизнес ба хүний эрхийн тулгамдсан асуудал”сэдвээр олон улсын бага хурал зохион байгуулах гэж байна. Хуралд Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам,
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, иргэний нийгмийн болон олон улсын
байгууллагын төлөөллүүдээс оролцох юм. Энэ үеэр салбарын яамдаас гаргасан судалгааг танилцуулах бөгөөд “Рио Тинто” группын орон нутгийн харилцаа хариуцсан захирал Брюс Харви өөрийн группын хүний эрхийн талаарх бодлогоо сонирхуулах аж. Уг бага хурал өнөөдөр 11 цагт “Blue sky” цамхагт болох бөгөөд маргааш буюу 10-р сарын 11-ний өдөр үргэлжлэх юм.