Таван толгойн ордыг эзэмшдэг төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" компани Баруун Цанхийн уурхайд гэрээт олборлогчоор ажиллах саналыг АНУ-ын "Peabody Energy"-д тавьжээ. Энэ компанийг сонгохдоо техникийн хүчин чадал, байгальд ээлтэй технолгийг нь харгалзан үзэж "Эрдэнэс Таван толгой" компаний удирдлагууд бие даан шийдвэр гаргажээ. Гэрээт олборлогч буюу оператор компани нь стратегийн хөрөнгө оруулалтын шалгаруулалтан орох боломжтой байдаг аж. Одоогоор АНУ-ын компани албан ёсны хариу өгөөгүй байгаа ч нааштайгаар хандаж байгаа гэнэ. "Peabody Energy" нь уул уурхайн салбарт 125 жил ажиллаж байгаа бөгөөд Булган аймгийн Эрээний нүүрсний уурхайд хөрөнгө оруулалт хийсэн юм байна.



















































