2007 онд Солонгос улсад ирж байсан Парис Хилтон, Сөүл хотын Жунгру дүүрэг дэхь нэгэн нохойн дэлгүүрээс Кимчи хэмээх нэртэй нохойг худалдан авч, Америк руу авч явж байсан удаатай. Харин Мерилин Монро хэмээн нэрээ сольсон уг Солонгос нохой өнөөдөр хамгийн тансаг амьдардаг нохдын нэг болжээ. Нохойнд зориулсан 2 давхар байранд бусад 14 нохойн хамт амьдарч, нохойн тусгай үсчингээр үйлчлүүлдэг Кимчи нохойны зураг өнөөдөр интернэтэд тавигдаад байна. Түүнийг тэврэн шоппинг хийж буй Парис Хилтоний зураг ч папарацид олон удаа өртөж байсан юм байна.




Б.Чимэг