Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй барилгын төсөвт өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор мэдээлж байна. Энэ үеэр Барилга хот, байгууллатын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "УИХ-аас арваннэгдүгээр сард Монгол Улсын 2022 оны төсвийг баталсантай холбогдуулан Засгийн газраас хоёр чиглэлээр үүрэг өгсөн тогтоол батлагдсан. Нэгдүгээрт, үнийн өсөлттэй холбогдуулсан индексийн батлах, хоёрдугаарт, өмнө нь батлагдсан төсөл арга хэмжээний төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцож танилцуулах үүрэг чиглэл өгсөн. Долоодугаар сарын 1-ны дотор танилцуулах чиглэл аваад ажилласан.
Барилга хот, байгуулалтын яам 2021 оны арванхоёрдугаар сард бэлтгэл ажлыг хангаад бусад бүх төсвийн ерөнхийлөн захирагч нартай хамтран ажиллаа. Энэ хугацаанд нийтдээ 1122 төсөл арга хэмжээ жагсаагдаж бидэнд ирсэн. Бид шүүж үзээд 800 гаруй төсөл арга хэмжээг магадлах, барилгын материалын үнийн өсөлтийг тооцох шаардлагатай хэмээн үзэж тухайн барилгын ерөнхийлөн захирагч нартай тохиролцсон.
Үүний дагуу долоодугаар сарын 5-ны дотор Хэвлэл мэдээллээр дамжуулан наймдугаар сарын 1-ны өдрөөс өмнө үлдсэн 371 төсөл арга хэмжээ үнийн өсөлтөө тооцуулах боломж байна гэсэн мэдээллийг нээлттэй хүргэсэн. Энэ хамрагдалт санасанд хүрэхгүй байна. Барилгын материалын үнийн өсөлтөө тооцуулаагүй 371 төсөл арга хэмжээг гүйцэтгэж буй компаниуд наймдугаар сарын 1-ны дотор үнийн өсөлтөө яаралтай тооцуулахыг уриалж, хүсэлт тавьж байна. Тооцуулаагүй компаниуд үнийн өсөлтөө тооцуулаад дуусчихвал наймдугаар сарын 15-ны дотор Сангийн яамд салбарынхаа улсын төсвийн хүргэдэг. Үүнээс өмнө магадлалаа багтааж дуусгаад, 2023 оны төсөвт багтаах хэрэгтэй. Бидэнд наймдугаар сарын 1-нээс хойш хугацаа байхгүй” гэв.
Д.Батчулуун