Хүнсний ногоо, ургац дээр шатахуунаас хамаарсан нөлөөллийг байхгүй болгох чиглэлээр Сангийн яам, ХХААХҮЯ, УУХҮЯ ажиллаж зохицуулалт хийнэ. Мөн энэ сарын 1-нээс дизель түлшинд 5 хувийн хөнгөлөлт эдлэх хэлэлцээг ОХУ-тай хийсэн.
ОХУ-аас баталгаажуулсан захиаг авсан. Манай улс дөрөвдүгээр сард Аи92 авто бензинийг 25 хувийн хөнгөлөлттэй үнээр авч байсан бол одоо 30 хувийн хөнгөлөлт эдэлж байна. Иймд Аи92 шатахууны үнэ энэ оныг дуустал тогтвортой байна. Аи92 авто бензин он дуустал нэг баррель нь 830 ам.долларын үнэтэй байх юм. Хөдөө аж ахуйгаас гадна уул уурхайн компаниуд дизель түлш ашигладаг.
Иймд цаашдаа уул уурхайн компаниуд Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор дамжуулан урд хөршөөс шатахуунаа авдаг болох нь зүйтэй” гэв.
Д.Батчулуун