Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НББХ: Хаврын чуулганаар 35 асуудал хэлэлцэж, хоёр хуулийн төслийг эцэслэн батлуулав

2022-7-20
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 11 удаа хуралдаж, нийт 35 асуудлын хүрээнд 2 хуулийн төсөл, 2 Улсын Их Хурлын тогтоолын төсөл, 17 Байнгын хорооны тогтоолын төсөл,  2 хяналт шалгалтын тайлан, 5 яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээлэл, 2 албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлсэн.

Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар

Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн 5 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 5 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн 1 танилцуулгыг бэлтгэж холбогдох Байнгын, Дэд хороонд хүргүүлж, ажлын хэсгийн 2 танилцуулгыг бэлтгэж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 13 саналын томьёолол, эцсийн хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 3 саналын томьёоллыг тус тус бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажиллав.

Байнгын хорооны эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 2 хууль, 2 Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган эцэслэн батлуулж, Байнгын хорооны 17 тогтоолыг баталж, 3 нийтийн сонсгол, 3 хэлэлцүүлэг, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах 7 ажлыг зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 3 байгуулан ажилласнаас 4 ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж байна.

Байнгын хорооны тогтоолоор байгуулсан ажлын хэсэг

1.Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг, Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022.04.12-ны өдрийн 09 дүгээр тогтоол. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханаар ахлуулж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Жаргалмаа, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Ц.Туваан нарыг оруулан ажлын хэсгийг байгуулсан.  

2.Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр Б.Бейсен, Б.Жаргалмаа С.Одонтуяа нарын гишүүдээс 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022.04.20-ны өдрийн 10 дугаар тогтоол. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоор ахлуулж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг, Ц.Туваан нарыг оруулан ажлын хэсгийг байгуулсан.

3.Эрүүл мэндийн тухай, эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022.05.10-ны өдрийн 12 дугаар тогтоол. Улсын Их Хурлын гишүүн П.Анужинаар ахлуулж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Б.Жаргалмаа, С.Одонтуяа, Ц.Туваан нарыг оруулан ажлын хэсгийг байгуулсан.

4. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 5.1.3, 5.1.4, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоолын хавсралтын 4.2.10 дахь заалтын хүрээнд эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн харилцааны бүх шатанд олон талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлж, гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж оролцдог оновчтой тогтолцоог бүрдүүлсэн эсэхийг хянан шалгах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022.05.15-ны өдрийн 17 дугаар тогтоол. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатараар ахлуулж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Ц.Туваан, С.Чинзориг, Ч.Ундрам нарыг оруулан ажлын хэсгийг байгуулсан.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Туваан, Н.Учрал нарын гишүүдээс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2022 оны  06 дугаар сарын 17-ны өдөр чуулганы нэгдсэн  хуралдаанаар батлуулав. 

Монгол Улсын Их Хурлын тогтоол 

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 21 гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын  тогтоолыг батлуулав.

Хяналт, шалгалтын ажлын талаар 

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалтын чиглэлээр Монгол Байнгын хорооны тогтоолоор 3 ажлын хэсэг тус тус байгуулан ажиллуулж, 1 хяналт шалгалтын түр хороо байгуулж, нийтийн сонсгол 3 удаа зохион байгуулж, холбогдох байгууллагын үйл ажиллагаатай танилцах ажлын хүрээнд 18 байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. 

Бусад ажлын талаар 

Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах, мэдээлэл солилцох зорилгоор 2 хууль тогтоомжийн төслийн талаарх олон нийтийн 3 хэлэлцүүлэг, 8 уулзалт, ярилцлага, 1 сургалт, семинар, гадаадын зочид төлөөлөгчтэй уулзах 2 уулзалтыг зохион байгуулж ажиллав.

Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээс санал авах зорилгоор Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 1 хууль, тогтоолын төсөл, 11 Байнгын хорооны санал, дүгнэлт, 1 Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн танилцуулга, 111 мэдээ, мэдээлэл, 3 байгууллагын тайланг Улсын Их Хурлын цахим хуудас болох forum.parliament.mn болон иргэд олон нийтээс санал авах D.Parliament.mn болон Нийгмийн бодлогын байнгын хорооны цахим хуудсанд тус тус байршуулсан.

Иргэдээс Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээнд 27 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч, хариу өгөх шаардлагатай 27 өргөдөл, гомдолд хугацаанд нь хариу өгч шийдвэрлэсэн бол албан байгууллага, аж ахуйн нэгжээс 96 албан бичиг ирүүлснийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, 36 албан бичигт Байнгын хороодоос хариу өгсөн байна.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд баталсан 2 хууль тогтоомж болон Байнгын хорооны баталсан тогтоол, албан бичгийн хувийн хэргийг архивын нэгж болгон шилжүүлсэн.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    4 цаг 39 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    4 цаг 44 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    6 цаг 29 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    7 цаг 2 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    7 цаг 7 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    8 цаг 3 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    8 цаг 9 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    8 цаг 10 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    8 цаг 34 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    8 цаг 57 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    9 цаг 50 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    10 цаг 6 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    10 цаг 11 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    10 цаг 34 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    10 цаг 46 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    10 цаг 46 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    11 цаг 8 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    11 цаг 18 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    12 цаг 32 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    12 цаг 33 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК