Менингит
өвчний хүнээс хүнд халддаггүй ховор хэлбэр АНУ-д дэгджээ. Өчигдрийн
мэдээллээр энэ өвчнөөр нас барагсдын тоогоор Флорида муж тэргүүлсэн
байна. Өнгөрсөн даваа гаригт менингитийн ховор хэлбэрээр 105 хүн өвчилж,
найман хүн нас барсан аж. Харин өчигдөр энэ тоог 120, 12 болж өсчээ.
Менингит өвчний хүнээс хүнд халддаггүй ховор хэлбэр АНУ-д дэгджээ. Өчигдрийн мэдээллээр энэ өвчнөөр нас барагсдын тоогоор Флорида муж тэргүүлсэн байна. Өнгөрсөн даваа гаригт менингитийн ховор хэлбэрээр 105 хүн өвчилж, найман хүн нас барсан аж. Харин өчигдөр энэ тоог 120, 12 болж өсчээ. Өнгөрсөн долдугаар сард Флорида мужийн 70 настай иргэн нас барсан нь энэ өвчний хохирогчдын анхдагч болжээ.
Өвчний халдварыг бохирдсон стеройд тарианаас авсан хэмээн таамаглаж байна. Эрүүл мэндийн газрын ажилтан Жон Армстронг “Бид өвчний эх үүсвэрийг судлаад бохирдсон стеройд тарилгаас халдварласан гэж үзсэн. Бид цаашид эрүүл мэндийн ажилтнуудтай илүү сайн хамтран ажиллаж тарилга хийлгэсэн хүмүүсийг шууд эмчилж болох эсэхийг судална” хэмээн ярьжээ. Тус төвийн судалгаагаар тавдугаар сарын 21-ээс есдүгээр сарын 24-ны өдөр хүртэл 13000 хүн энэ тарилгыг хийлгэсэн гэсэн судалгаа гарчээ.
АНУ-ын 23 мужийн 75 эрүүл мэндийн төвд стеройдын тариа тараагдсан байжээ. Флоридагаас гадна Теннисси, Мэриланд, Мичиган, Виржиниа, Индиана, Миннесота, Хойд Калифорн, Охайя муж улсуудад өвчлөл их байна.
Д.Идэр



















































