Өчигдөр галт тэрэг машинтай мөргөлдсөний улмаас гурван хүн нас барсан харамсалтай осол Говьсүмбэр аймагт гарчээ.

Өчигдөр галт тэрэг машинтай мөргөлдсөний улмаас гурван хүн нас барсан харамсалтай осол Говьсүмбэр аймагт гарчээ. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн төв Чойр хотоос хойш 30 км-т орших тус аймгийн Баянтал сумын нутаг Лүн гэх газар Хэнтий аймгийн харьяат гэр бүлийн гурван хүн портер маркийн машинтай төмөр замын гармаар гарах гэж байгаад сэлгээний галт тэргэнд дайруулсан байна. Ослын улмаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн нас баржээ. Одоогоор ослын шалтгааныг тодруулахаар аймгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид ажиллаж байна.
Б.Золбоо
Сэтгэгдэл (4)