

Жинхэнэ нэр нь Стефани Германотта гэх Лэди Гага дуулахаас гадна улс төрийн кампанит ажилд оролцох, ижил хүйстнүүдийн эрхийн төлөө тэмцдэгээрээ алдартай. 41 настай Жулиан Ассанжийг 30 мянган твиттер дагагчтай Лэди Гагатай уулзсан шалтгааныг түүний ажилтай холбон тайлбарлаж байна. Магадгүй энэ уулзалтаар Жулиан Ассанж алдарт одоор дамжуулан өөрийнхөө төлөө тэмцэгчдийн тоог нэмэндүүлэх зорилготой байсан хэмээн таамаглаж байна. Харин Wikileaks сайтын хэвлэлийн төлөөлөгч “Тэдний уулзалт энгийн ярианы сэдвийг хөндсөн. Үүнд улс төрийн утга санаа агуулагдаагүй” хэмээн тайлбарлажээ.
Алдартнууд оройн хоолны үеэр юу ярьсан нь тодорхойгүй байна. Жулиан Ассанж Шведэд бэлгийн хүчирхийллийн хэрэг үйлдсэн гэж буруутгагдсан юм. Гэвч тэрбээр Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд түр хугацаанд орогнож байна. Тэрээр элчин сайдын яамнаас гадагш гарч болохгүй тул Лэди Гага ЭСЯ-д оройн зоог барьсан аж.
Түүний сайт АНУ-ын диломат албаны нууц баримт бичиг, Афганистан, Иракийн дайнтай холбоотой материалуудыг нийтэлснээр дэлхий нийтийн танил болсон юм.
Д.Идэр