
Засгийн газраас хүүхэд бүрт сард 20 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн.

Засгийн газраас хүүхэд бүрт сард 20 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу иргэд аль банкаар хүүхдийн мөнгө авахаа шийдэж, сонгосон банкиндаа данс нээлгэх ёстой байгаа. Тэгвэл өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 13 банкаар 628298 хүүхэд хүүхдийн мөнгө авах данс нээлгэсэн байна. Өргөдөл гаргах хугацаа өнөөдрөөр тасалбар болгож байгаа юм. Хэрэв өнөөдрийн дотор амжиж өргөдлөө гаргахгүй бол энэ сарын мөнгө олгогдохгүй гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn