АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн 24 настай Ч.Баттуулын хэрэг Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байна. Түүний хэрэгт Америкаас нэмж тодруулах зүйл байгаа учраас Америкаас тодруулга авахаар даалгавар бичиж явуулсан байна. Уг даалгаврын хариу ирсэний дараа Ч.Баттуулын хэргийг харьяаллын дагуу шүүх рүү шилжүүлэх юм байна. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд талийгаач Жон Мартин Кийнийг Төв аймгийн Цонжин болдгийн ойролцоо аваачиж зургаан удаа буудан амийг нь хөнөөж, цогцсыг нь нуусан байсныг хоёр сарын дараа манай хууль хяналтынхан уг хэргийг илрүүлж, сэжигтэн этгээд Ч.Баттуулыг цагдан хорьж байсан билээ.
Түүнтэй хамт түүний найз залуу, ахыг нь хамт хорьсон ч холбогдолгүй хэмээн сулласан. Харин түүний дотны хоёр найзыг саатуулсан юм. Тэд “Найз маань хүн алчихлаа. Туслаач гээд гуйгаад байхаар нь цогцсыг зөөлцсөн” хэмээн мэдүүлж байсан билээ.
Б.Чимэг




















































Сэтгэгдэл (8)