Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 18 компанийн 41.9 мянган ширхэг хувьцааг 42.1 сая төгрөгөөр худалджээ.
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 18 компанийн 41.9 мянган ширхэг хувьцааг 42.1 сая төгрөгөөр худалджээ. Топ-20 индекс 193.9 нэгжээр буюу 1.14 хувиар өсөж 17213.50 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна. Индекс өсөхөд АПУ компанийн хувьцааны ханш 5.88, “Баянгол зочид буудал”-ынх 0.36, “Гермес төв”-ийнх 2.04, “Ремикон”-ынх 1.84, “Улаанбаатар зочид буудал”-ынх 3.45 хувиар өссөн нь нөлөөлсөн аж.Арилжаагаар зургаан компанийн хувьцааны ханш өсөж, мөн зургаагийнх буурч, зургаагийнх нь тогтвортой байжээ. Хөрөнгө оруулагчид “БиДиСек” компанийн хувьцааг 17, “Тавантолгой”-нхыг 7.7, “Шарын гол”-ынхыг 6.6, “Э-транс ложистик”-ийнхыг 2.3 сая төгрөгөөр худалдан авсан нь үнийн дүнгээр тэргүүлжээ. Эдгээр нь нийт үнийн дүнгийн 80 хувийг эзэлж байна.
Тус өдрийн арилжаагаар “Цагдуултай” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.96 хувиар өсөж, 1022 төгрөгт хүрчээ. Тэгвэл “Монгол савхи”-ийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 13.33 хувиар буурч 1300 төгрөгт хүрч хаагдсан аж.
Д.Ундрах 24tsag.mn



















































