“Шударга сонголт” МАХН-ын гишүүнчлэл сэргээх аян өрнөж байгаа. Уг аяны хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын 700 хүн МАХН-ын гишүүнчлэлээ сэргээлээ. Гишүүнчлэл сэргээх арга хэмжээнд Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Л.Цог, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар оролцсон юм. Арга хэмжээний үеэр Л.Цог “МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаа нь намдаа үнэнч хэвээр олон хүн байгааг харуулж байна. Бид 90 жилийн түүхтэй МАХН-даа өнөөг хүртэл үнэнч хэвээр байна. Та бүхний дэмжлэгтэйгээр бид илүү хүчтэй байх болно. Удахгүй болох орон нутгийн сонгуульд МАХН хүчтэй байж гэмээнэ таван хувьсгалаа биелүүлж шударга ёсыг эх орондоо бүрэн тогтоож чадна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн МАН-аас МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаа хүмүүсийн дотор Монгол Улсын Гавьяат багш, эмч, тус дүүргийн ИНХТ-ийн гишүүн, Засаг дарга асан, Засаг даргын орлогч гээд нэр хүндтэй олон хүн байгаа ажээ. Удахгүй тэдний араас гишүүнчлэлээ сэргээхээр төлөвлөж байгаа хүн олон байгаа юм байна.
Б.Золбоо




















































Сэтгэгдэл (5)